Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг яагаад хойшлуулав? – updown.mn

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг яагаад хойшлуулав?

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор дөнгөж сая хэлэлцэж дуусав. 

Улмаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарыг гадаадын томилолтоос ирсний дараа дахин хуралдаж шийдвэрлэхээр боллоо.

УЕП-оос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай билээ. Гэвч энэ асуудлыг хуулийн хугацаанд нь шийдэх боломжгүй болж байгаа тул энэ талаар тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос тодруулахад “Энэ асуудал яалт ч үгүй хууль зөрчихөөр боллоо. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралд Н.Номтойбаярыг оролцуулна. Түүний хүсэлтээр дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Учир нь УЕП-оос нууцын зэрэглэлтэйгээр асуудлыг оруулж ирсэн” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд оролцсон УЕП Б.Жаргалсайханаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэх эрхийг түдгэлзүүлэх саналын үндэслэлийг тодруулахад “Би зөвхөн санал өгсөн. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргаагүй байна. Тиймээс би үндэслэлийг одоо хэлэх боломж алга” хэмээн хариуллаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн