Монголын уламжлалт хөдөө аж ахуйн талаар буруу ойлголт түгээсэндээ дуучин К.Номинжин албан ёсоор уучлалт гуйсан байна.
Тэрбээр энэ сарын 07-ны өдөр “PETA Asia” цахим хуудсанд “Дуучин Номинжин Монголд ноолуур бэлтгэхдээ ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийллээ” нэртэй видеог түгээсэн билээ.
Видео:
Улмаар эл бичлэгийг хийснийг нь Монгол ноолуурын нэр хүндэд халдсан явдал боллоо гэж үзэн, Монголын ноос ноолуурын холбооноос мэдэгдэл гаргасан төдийгүй “Монгол ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монгол Улсын олны танил залуу үеийн төлөөлөл олон нийт болоод тэр тусмаа гадаадын улс орны иргэдэд ташаа ойлголт төррүлэхүйц мэдээллийг цацлаа” гэж мэдэгдсэн.
Харин үүний хариуд залуу уран бүтээлч К.Номинжин цахим сүлжээгээр нийтэд ташаа зүйл түгээсэндээ уучлалт гуйж, твиттер хуудсаараа жиргэжээ.
2 comments
chi ugaasa now bolson hytadiin erliiz mongol ih orno erchvvd bid hamgaalch baihad ohiduud n hytaduudtai suuch ih orno muulah gech
chi ugaasa now bolson hytadiin erliiz mongol ih orno erchvvd bid hamgaalch baihad ohiduud n hytaduudtai suuch ih orno muulah gech