Улсын хэмжээнд 2019 онд 77.6 мянган эх амаржсан байна

2020-01-17 12:39
0c418c3ec8f79c8b2870f78c952d855d

ҮСХ-ноос Монгол Улсын 2019 оны нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Улсын хэмжээнд 2019 онд 77,6 мянган эх амаржиж, 80,3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 543 (0.7хувь) -гоор, төрсөн хүүхэд 695 (0.9хувь)-оор нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2019 онд нийт нас баралтын 7.4 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82.4 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 62.2 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.