Угандагийн гэгээнтэн нэгэн санамсаргүй алдаанаасаа болоод ажилгүй болжээ. Хэргийн гол учир нь гэгээнтэн хоёр долоо хоногийн өмнө залуу сайхан бүсгүйтэй гэрлэсэн юмсанж. Гэтэл тэр нь сайхан бүсгүй биш, сайхан эр болж таарчээ.
Кьямписи Масжид Нур лалын сүмийн имам, 27 настай шейх Мухаммед Мутумба эхнэрээ чухам хэн болохыг таниагүй байна. Хамт унтаж байхдаа эхнэрээ хувцсаа тайлдаггүй байсан гэж өчсөн имам найз нөхөд нь ч, гэр бүлийнхэн нь ч түүнийг эрэгтэй гэдгийг мэдээгүй гэжээ. Үнэхээр зөөлөн дуутай, эмэгтэйлэг төрхтэй шинэ эхнэртэйгээ хуримаасаа хойш хоёр долоо хоног ч ойртоогүй гэсэн байна. Эхнэр нь энэ хугацаанд сарын тэмдэг нь ирсэн гээд л байнга хойшлуулж байсныг өчжээ.
Гэтэл “эхнэр” гэх өнөөх эр нь хөршийнх нь зурагт, хувцсыг хулгайлснаас хойш бүх зүйл илэрчээ. Түүнийг цагдаа нар эрэн сурвалжлаад, мөрдлөгийн явцад хулгайч, имамтай гэрлэж, түүнээс хулгай хийхийн тулд эмэгтэй болж жүжиглэсэн гэдгээ хүлээжээ.
Мөрдлөг шалгалт явагдаж байх энэ үед лалын шашны ариун байдлыг хадгалах үүднээс нөхрийг нь ажлаас нь халсан байна. Имам ч сэтгэлээр маш их унаж, сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай болсон аж.
Эх сурвалж: Fishki.net
1 comment
Muusain nigeruud utai ch suusn yadagiin Ugaasaa hun boloh shatandaa yvj baigaa adguusnuud