Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүн Д.Мурат, А.Сүхбат нар өчигдөр Засгийн газар болон УИХ-аас гаргасан агаарын бохирдлыг бууруулах хууль, тогтоомж хэрэгжилттэй танилцсан байна.
Шахмал түлшний хувьд “Улаанбаатар хотын хэмжээнд тээвэрлэлт жигдэрч, өдөрт нийт 2,730 тоннын тээвэрлэлт хийж байгаа аж. Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг томоохон дүүрэгт өдөрт 750-800 тонн шахмал түлшний түгээлт хийж байгаа бол бусад дүүрэгт 150-400 тоннын түгээлт хийж байгаа аж.
Сүүлийн үед шахмал түлш савлах хүсэлтэй хүмүүс олширч байгаа бөгөөд нэг шуудай шахмал түлшийг 300 төгрөгөөр савладаг аж.
Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний шуудай химийн хольцтой учраах шатаахад эргээд агаарын бохирдол үүснэ. Тиймээс энэ шуудайг дахин ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулаад эхэлжээ. Төхөөрөмж угаар мэдэрсэн тохиолдолд улаан гэрэл асаж, дуу авиа гаргадаг байна.
Угаар мэдрэгч гэрлээс 30 см, хаалга цонхноос 90 см хүртэл зайд байх ёстой бөгөөд байшингийн таазанд, аль болох агаарын урсгал бага газар байрлуулдаг юм байна. Харин Монгол гэрт тооноос доош 30 см зайд багана дээрээ эсвэл харалдаа унинд байрлуулна. Олон өрөөтэй айлын хувьд өрөө бүртээ байрлуулах хэрэгтэй гэж мэргэжлийнхэн зөвлөж байгаа аж