– Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МОНГОЛБАНК

08:00 цагт: Мөрдөн байцаах алба, Монголбанк, Монголын банкуудын холбоо хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Дээрх арга хэмжээний зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл сэтгүүлч нартай уулзалт хийнэ.

МҮХАҮТ

09:00 цагт: “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум болно.

ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР

11:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны жилийн эцсийн статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461

ОЮУ ТОЛГОЙН ТӨВ ОФФИС

11:00 цагт: Оюу толгойн гэрээ болон уурхайн ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Орхон аймгийн иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ.

ЗАСГИЙН ГАЗРЫН XII БАЙР

14:00 цагт: 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд БХБ-ын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар нарын албаны хүмүүс оролцоно. Утас: 8600-7061

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК

18:30 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын Жендэрийн асуудал эрхэлсэн зөвлөх Д.Сүхжаргалмаа  “Монгол Улсад тулгамдаж буй жендэрийн асуудлууд” лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн