2020-01-15 12:441min00

Цэвэр агаар төслийн санхүүжилтэд 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болжээ

74486358_144588740278675_2623090489359859712_n

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилттэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

УИХ баталсан тохиолдолд халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаанд холбох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах, 5000 айлд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл суурилуулах, 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв байгуулах зэрэгт зарцуулах юм.

Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй