2020-01-15 11:091min00

Бор-Өндөрийн уурхай 2019 онд 34 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа

2b496d05ae8e663d113a5ca59fbc0771_197381

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Хэнтий аймгийн Бор Өндөр суманд үргэлжилж байна. 200 метрийн гүнд олборлолт явуулж буй энэ далд уурхайг монголчууд бие даан ажиллуулж байгаа юм.

Тус уурхай хоногт 390 тонн хүдэр олборлож байна. Хүчин чадлын хувьд жилд 300.000 тонн хүдэр олборлох хүчин чадалтай. Уурхайд 1200 орчим хүн ажиллаж байна. Уурхайн ажилчдын дундаж нас 30-35 буюу харьцангуй залуужсан бөгөөд тус уурхай нь 2019 онд 34 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй