2020-01-14 17:111min00

Гэмт хэргийн 70 орчим хувийг хулгай, дээрэм, хүчирхийлэлийн хэрэг эзэлжээ

0e8e5a57534bfc98a5cc4e83af410469_x3

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас гэмт хэргийн тайлан мэдээг гаргаад байна. Үүнээс үзэхэд, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их бүртгэгджээ.

Тухайлбал, хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 8600 гаруй, тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 150 гаруй, дэрээмдэх гэмт хэрэг 1000 гаруй бүртгэгдсэн бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг 490 гаруй бүртгэгдсэн бол залилангийн  гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд буурсан үзүүлэлттэй гарчээ

Түүнчлэн хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн хувьд гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 45.6 хувиар өсчээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст архидан согтуурсан, гэр орондоо агсам тавьсан гэсэн дуудлага мэдээлэл их ирдэг байна.