БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа иргэд сайн дураараа нутаг буцвал торгуулиас чөлөөлж, “сайн дураар нутаг буцсан” гэх тодорхойлолтыг олгон, БНСУ-ын хилээр гарсан өдрөөс хамаарч дор дурдсан хугацааны дараа БНСУ-д дахин ирэх богино хугацааны виз /С-3, 90 хоног/ олгоно.
Тодруулбал
- 2019.12.11-2020.3.31 хооронд нутаг буцвал 3 сарын дараа
- 2020.4.1-2020.4.30 хооронд нутаг буцвал 4 сарын дараа
- 2020.5.1-2020.5.31 хооронд нутаг буцвал 5 сарын дараа
- 2020.6.1-2020.6.30 хооронд нутаг буцвал 6 сарын дараа дахин ирэх боломжтой болох юм.
Мөн өршөөлийн аяны хүрээнд нутаг буцан, виз авч дахин БНСУ-аад ирээд оршин суугаа хаягаа албан ёсоор бүртгүүлж, оршин суух хугацаандаа эрх зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд дараагийн удаа ирэхэд 1 жилийн хугацаатай (С-3, 90 хоногийн, олон удаагийн виз) олон удаагийн виз олгоно.
Энэ хугацаанд нутаг буцсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз “Е-9” бүртгүүлэх эрх олгохоос гадна суралцах (D-2), дадлагажигч (D-4), хөрөнгө оруулагч (D-8) виз мэдүүлэх эрх үүсэх юм байна.
БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь зориулан хэрэгжүүлж буй өршөөлийн аян энэ оны зургадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Тус улсын Хууль зүйн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлсэн өршөөлийн аяны үндсэн зорилго нь Солонгост хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэд сайн дураараа нутаг буцах тохиолдолд дахин ирэх баталгааг тодорхойлолтоор баталгаажуулж, өршөөлийн аяны үеэр нутаг буцаагүй тохиолдолд дахин орж ирэх эрхийг бүрмөсөн хасах хүртэл хатуу арга хэмжээ авахад чиглэсэн байна.
Гадаад харилцааны яамны Консулын газар