Манай улсад хүүхдийн тэтгэмжээ төлөлгүй эрэн сурвалжлагдаж байгаа 230 гаруй эцэг, эхчүүд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь оршин суугаа хаяг дээрээ байхгүй, зарим нэг нь гадны улс руу зугтсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн Б 2015 оноос хош хоёр хүүхдийнхээ тэтгэмжид нэг төгрөг төлөөгүй байна. Улмаар хүүхдийн тэтгэмж нь нийтдээ 14 сая төгрөг болжээ. Мөн Чингилтэй дүүргийн иргэн Б хоёр жил хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй бөгөөд энэ нь гурван сая төгрөг болсон аж.
Улсын хэмжээнд жилд дунджаар 4000 орчим гэр бүл салдаг гэсэн судалгаа бий. Тэдгээр гэр бүл салахад нэгээс хоёр хүүхэд хохирч байдаг гэнэ.
Хуулиндаа гурван сар болон түүнээс дээш хугацаанд хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэний хилээр гарах эрхийг нь хязгаарладаг. Мөн 100 мянган төгрөгөөр торгож 7-30 хоног баривчлах хуулийн заалттай юм байна.