Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Зээлгүй иргэдийг хамгаалах түр хороо”-ны ахмадууд мэдээлэл хийлээ.
Уг түр хороо байгуулагдаад гурав хонож буй бөгөөд саяхан ахмадуудынхаа зээлийг тэглэх мэдээг ахмадууд таатай хүлээж авсан. Гэвч ялгаварлаж, зээлгүй ахмадуудыг хохироож, Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн тогтоол гаргасанд Зээлгүй иргэдийг хамгаалах түр хороо гомдолтой байна хэмээн Зээлгүй иргэдийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын парламент ер нь удаа дараа иргэдийнхээ эрхийг зөрчсөн. Тухайлбал, гадаадад амьдардаг Монголчуудыг сонгуульд санал өгөх эрхгүй болгосон бол одоо зээл аваагүй иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгахгүй хохироож байна гэлээ.
Манай түр хороо орон нутаг даяар нээлттэй ажиллаж, эрх ашгаа хамгаалах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн зээл аваагүй, өрх толгойлсон 20,000 эмэгтэй улсын хэмжээнд байгаа гэх судалгааг бид өөрсдөө хийсэн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан дараах утга бүхий саналыг хүргүүлсэн.
Уг саналд ҮАБЗ-өөс гаргасан ахмадуудын тэтгэврийг төрөөс нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг УИХ хүлээн авч, хууль батлахдаа Үндсэн хууль зөрчиж, ахмадуудыг зээл авсан, аваагүйгээр нь ялгаварлан гадуурхаж, цаг хугацааны хайчинд орж, буруу шийдвэр гаргасан тул бага тэтгэвэр авдаг, зээл аваагүй ахмад бид гомдолтой байна.
Бага тэтгэвэртэй ахмадууд амьжиргаагаа арай ядан авч яваа. Иймд зээл аваагүй ахмадууддаа байгалийн баялгаа тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг Сар шинийн өмнө олгох саналыг хүргүүлж байна. Бага тэтгэвэр авдаг 200 мянган ахмад нь зээл авах гэхээр боломж муу, хүү өндөр, хамтран зээлдэгчгүй зэрэг банкны шаардлага тулгардаг.
Эдгээр ахмадууддаа гурван сая төгрөг өгч, нийгмийн хамгаалал, аж амьдралыг нь дэмжих нь чухал бөгөөд ингэснээр өгснөөр дотоодын эдийн засагт сөрөг нөлөөгүй юм. Иймд Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд хэсэгчлэн хориг тавьж өгнө үү гэсэн байгаа” гэж тайлбар хийв..