Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ болох байсан ч шүүгчийн бие муудсан гэсэн шалтгаанаар энэ хурал хойшиллоо. Түүнийг шүүхийн байгууллага Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан гомдлоор шүүн хэлэлцэж гэж байсан юм.
baabar.mn сайтад нийтлэгдсэн “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” нэртэй өгүүлэл Хотын дарга асан Э.Бат-Үүлийг шүүхийн танхимд суулгахад хүрсэн бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газар түүнийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэсэн үндэслэлээр Цагдаагийн байгууллагад өгсөн гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Энэ гомдлын дагуу хотын дарга асан Э.Бат-Үүл Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгуулсан байна. Торгуулийн арга хэмжээг үндэслэлгүй гэж үзсэн Э.Бат-Үүл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар өнөөдрийн шүүх хурал товлогдоод байсан юм.