УИХ-аас жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн хуульчилсан. Уламжлал ёсоор өнөөдөр ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг орон даяар тэмдэглэж байна.
Ойн хүрээнд Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болсон бол “Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шагналтнуудыг тодруулж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол боллоо.
Мөн УИХ-ын дарга болон албаны бусад хүмүүс жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцлоo.