Монголбанк, Монголын банкны холбоо, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас Залилах гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй “Ятгах тусам нягтал” аяны талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Монголбанкы Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар оролцсон юм. Энэ үеэр ЦЕГ-ын МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх “ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба нь Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран залилагчдад боломж бүү олго гэсэн уриатайгаар “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлээд байна.
Цагдаагийн байгууллагад ирсэн статикстик мэдээллээс харахад залилах төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд огцом өссөн гэсэн үзүүлэлттэй байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт нь сүүлийн гурван жилийн байдлаар 2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 болж өссөн байна.
Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх арилжих, барьцаалах нэрийн дор зээлийн гэрээ байгуулж залилах, гадаад улсад зорчих, виз гаргаж өгөх, иргэдийн фэйсбүүк, имэйл хаяг руу хууль бусаар нэвтэрч найз нөхөд, ойр дотны хүнээс нь мөнгөн тусламж хүсэх, хуурамч баримт бичиг ашиглаж бусдын хөрөнгийг өөрийн болгох гэх мэт хэргүүд давамгайлан үйлдэгдэж байна.
Иргэдийн залилах гэмт хэргийн талаар үндсэн мэдээлэл дутмаг байдаг нь энэ төрлийн хэргийн хохирогч болдог. Мөн зарим иргэд богино хугацаанд их мөнгөтэй болох, хурдан хугацаанд гадаад гарч амьдрах хэт хөөрсөн үзлээсээ болоод энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна. Энэ төрлийн мэдээллийг хүргэх, иргэдийн хандлагыг өөрчлөх зорилгоор тус аяныг зохион байгуулж байна. Иргэд залилуулснаа тэр дороо мэддэггүй хугацаа алдах нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэл учруулдаг” гэв.
Мөн Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг “Монголбанкнаас санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс уг аяныг хамтран зохион байгуулж байна. Залилах төрлийн гэмт хэргийн улмаас санхүү, эдийн засгийн хувьд хохирч байдаг. Тиймээс санхүүгийн байгууллагууд энэ тал дээр хамтран ажиллаж иргэдийн санхүүгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тус аянд оролцож байна.
Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хийж байгаа бөгөөд нэг хэсэг нь тус аян юм. Монголбанкнаас санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хуулийн төслийг боловсруулаад явж байна. Төлбөрийн системийн тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор төлбөрийн картуудын нууцлалыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах технологид шилжүүлэх ажлыг хийж байна” гэлээ.
Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж байна. Дээрх гэмт хэргийг ихэвчлэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх”, “гадаад улсад зорчих виз гаргаж өгнө”, “хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийг өмчлөх”, “иргэдийн и-мэйл фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн ойр дотны найз нөхөд, ах дүү нараас тусламж гуйх”, “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга” буюу олны нэрлэж заншсанаар “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Иймд