Шёовагийн 43-р он буюу 1968 онд Японы нийгмийг шоконд оруулсан нэгэн гэмт хэрэг гарч байжээ. 1968 оны 12 дугаар сарын 10-нд Токиогийн Кокүбүнжи метроний буудлын ойролцоо энэхүү гэмт хэрэг гарсан бгөөд тухайн үед Япон улс эдийн засгийн хөгжлөөрөө Америкийн дараа бичигдэж байв.
Токмод олимпийн тоглолт болсноос хойш 4 жил өнгөрсөн байсан бөгөөд Японы компаниуд зун 7 сард, өвөл 12 сард бонус цалин буюу нэмэлт цалин өгдөг систем хэрэгжиж байжээ. Гэмт хэрэг 1968 оны 12 сард гэмт хэрэг гарсан нь бонус цалингийн үетэй таардаг байдаг бөгөөд хүмүүсийн цалингаа бэлнээр авдаг байсан аж.
Энэ өдөр Тошиба компани ажилчдынхаа бонус цалин 294 сая иен буюу тухайн үеийн ханшаар 817.500 доллартай тэнцэх мөнгийг банкнаас бэлнээр авч, энгийн суудлын тэрэгний багажинд хийн тээвэрлсэн байна. Мөнгийг банкны 4 ажилтан хамгаалж явсан бөгөөд банкнаас хөдлөөд удаагүй байтал мотоциклтой цагдаа ирж зогсоон тэсрэх бөмбөг байж магадгүй хэмээн бүх хүмүүсийг машинаас буулгаж машинаас холдуулаад мөнгө ачсан машиныг нь өөрөө жолоодон зугтсан байна.
Гэмт хэрэгтний аман зургийг хамгийн анх 1968 онд гаргасан бөгөөд тэрхүү этгээдийг одоо ч хүртэл олоогүй юм. Банкны ажилтнуудад гэмт этгээд “Банкны салбарын менежерийнхээ гэрийг дэлбэлж, жолоодож байсан машиндаа динамит суулгасан. Мөшинд тэсрэх бөмбөг байж магадгүй түр бууж бай” гэж хэлсэн хэмээн мэдүүлж байжээ.
Үүнийг сонссон банкны ажилтнууд машинаа орхин зугтаасан бөгөөд эзгүйрсэн машиныг хулгайч унан зугтсан байна. Машиныг цагдаагийнхан эмт хэрэг болсон газраас 600 метрийн зайтай газраас олсон ч мөнгийг өөр машинд ачаад алга болсон байжээ. Хамгийн сонирхолтой нь хэрэг гарснаас 4 сарын дараа 300 орчим сая иэнтэй машин нэгэн орон сууцны зогсоол дээрээс олдсон гэдэг.
Сэжигтэний аман зураг