Нийслэлийн иргэд салхинд гарахаар Богд уулыг ихээр зорьдог болсон. Иймд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар амралтын өдрүүдэд Богд Хан уул руу явах автобусны шинэ чиглэл бий болгох асуудлыг хэлэлцэж, холбогдох албаныханд судлахыг үүрэг болгоод байна.
Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдрүүдэд Богд Хан уул руу нийтийн тээвэр үйлчлэх боломжтой хэмээгээд ойрын хугацаанд шийдвэрлэх үүрэгджээ. Хэрэв энэ асуудал шиййдэгдвэл иргэд салхинд гэр бүлээрээ гарах боломж бүрдэх юм.
Ялангуяа ханиад, томуу их байгаа үед эмч нар цэвэр агаарт сайн гарахыг зөвлөдөг. Мөн явган аялал нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.