Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр Зээлдэгчдийн холбооноос УИХ-аар хэлэлцэж буй Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Холбооны тэргүүн Ц.Солонго хэлэхдээ нийт 421 мянган ахмад тэтгэвэр авдаг бөгөөд үүнээс 54 хувь нь буюу 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн зээлтэй байна.
Манай холбоо ахмадын зээлийг тэглэх шийдвэрийг дэмжиж байгаа ч дээрх шийдвэр өндөр настангуудыг алагчиллаа. Үндсэн хуулийн байгалийн баялгийг тэгш хүртээх зарчмыг зөрчиж байна гэж хэлэв.
Мөн зээл тэглэх асуудлын ард 763 тэрбум төгрөгийн зээлийн 95 хувийг олгосон ХААН, Төрийн банкинд хуримтлал үүсгэж, хоёр банкийг өөрсдөдөө хувьчлах гэсэн эрх баригчдын гэмт үйлдэл гэж хардаж байгаагаа ч тэд хэллээ.
Мөн зээлтэй, зээлгүй гэж алагчлалгүй тэтгэвэр авч буй иргэн бүрт 2.5 саяас 3 сая төгрөгийг хуваарилах шаардлагатай гэж үзэж байна гэсэн юм. Мөн цаашид тэтгэврийн зээлийг олгохгүй байх талаар хуулийн төсөлд тусгасан байгаа нь маш буруу шийдвэр гэж байлаа. 12-р сарын 1-10-ны өдрүүдэд олгосон олон тэрбумын зээлийг шалгах хэрэгтэйг хэлж байна.
Өнөөдөр Сүхбаатарын талбайд болох шударга хуваарилалтын төлөөх цуглаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн юм.
1 comment
Yamar neg yalgavarguigeer 3say tugrugiig buh ahmaduudaa uguh ni hamgiin zuv shiidver gej bodoj bna