Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ЕБС-ийн дотуур байрны халаалтын нам даралтын зуух дэлбэрчээ. Уурын зуух нь сургуулийн дотуур байрнаас 60-70 метрт байрладаг учраас ямар нэгэн эрсдэлт нөхцөл байдал үүсээгүй байна. Харин уурын зуухны барилгын баруун, зүүн урд хэсгийн хана, дээвэрт нуралт үүссэн бөгөөд Онцгой байдлын газрын алба хаагчид болон холбогдох албаны хүмүүс сэргээн засахаар газар дээр нь ажиллаж байгаа юм.
Тодруулбал, Тус сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 25 багш, ажилтан, “МАК” ХХК-ийн 3 ажилтан, “Ачир” ХХК-ийн 2 ажилтан, тус аймгийн “Цахилгаан түгээх станц”-ын 2 ажилтан, нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг барилгын дулаан дамжуулах шугам хоолойн усыг шавхах ажлыг хийж гүйцэтгэсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга С.Уранцэцэг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.