ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр бусдаас хахууль авч, байцаагчийн албан тушаалд томилсон хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж, хэргийг нь шүүхээр нэг бус удаа хэлэлцсэн.
Б.Оюундэлгэр, Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг эргэн сануулахад, Гаалийн ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан ГЕГ-ын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүдэд гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар дахь Гаалийн газрын улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Б/348 дугаар тушаал гаргуулсны хариуд Б.Оюундэлгэр 2015 оны наймдугаар сарын 11-нд Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эрдэнэбаатараас нэг сая, 2016 оны долдугаар сарын 29-нд Ц.Батбилэгээс 500 000 төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдсон билээ.
Уг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Оюундэлгэрт нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасан, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт хоёр жилийн хорих ял оноож, түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэж байсан юм.
Анхан шатны шүүх хэргийн холбогдогч нарт ийнхүү ял шийтгэдэг ч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасаар эцэслэн шийдвэрлэхгүй байгаа гэх. Хамгийн сүүлд л гэхэд Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын хяналтын шатны шүүх хурлаар 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд хэлэлцээд хэргийг прокурорын хяналтад буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Үндэслэл нь уг хэргийн холбогдогч Б.Оюундэлгэр давж заалдах болон хяналтын шатны шүүхэд “АТГ-ын мөрдөгч эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн” хэмээн гомдол гаргаснаас болсон юм байна.
Энэ гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Өдгөө тэдний гомдлын дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж эхэлсэн сурагтай. Ийнхүү уг хэргийг нааш цааш нь шилжүүлж, байцаасаар хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах аргыг өмгөөлөгч, хэргийн холбогдогчид, тэдний танил тал шүүгчид хэрэглэж буй гэх хардлага байгааг албаны хүн хэллээ.
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, цагаан захтнуудын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шинэчлэхээр болж буй. Гэвч Эрүүгийн хуулийн 1.9-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, ногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигачдын хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал өндөр. Тийм хэргүүдийн дунд гаалийн дээрх албан тушаалтнуудын хэрэг багтахаар байна.
Тэгэхээр Эрүүгийн хуулийн 1.9 дэх заалтыг үндсээр нь өөрчилж байж л хөөн хэлэлцэх хугацаа гэх ял завших арга үгүй болох юм. Эс тэгвээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас авлигачид мултарсаар байх бололтой.
Бэлтгэсэн: Г.Равжаа
11 comments
Хамгийн их хахууль авдаг хүмүүс бол гаальчид. Монголчууд бүгд мэднэ. Цагдаа, шүүх, АТГ ч бас мэдхийн дээдээр мэдэж байгаа. Мэдсэн ч мэдээгүй юм шиг байгаад байдаг Цагдаа, АТГ Шүүх л сонин байна. Орлого олох боломжтой боомтуудын гаалийн байцаагч нарын ханш бол хэдэн 10 н саяар л яригдана до.
зѳв, гаалийнхан бол авлигын ам ташсан хэрээнүүд, бүх наймаа хийдэг харилцагч нар нь мэддэг, наймаа хийдэггүй нь ч мэднэ, солиорсон новшнууд байгаа юм
Замын үүдийн гаалийнхан жишиг үнэ гэсэн тэнгэрийн үнээр бамбай хийж бараагаа каргогоор оруулахаас ѳѳр аргагүйд хүргэж каргоны ѳвѳр монголчуудаас хахуулиа авдаг сүлжээтэй. Үүнийг л болиулаад ѳгѳѳч. Улсдаа татвараа ѳгмѳѳр байна ш дээ
Ая аяаа чи хөөн хэлэлцэх хугацаа гэж…мөн ч аятай дамшиг юмдаа. ” Баярлалаа Нямдорж, Раднаасэд ер нь бүгдэд чинь” гэж дуулах нь холгүй байнадаа цагаан захтанууд
Нэг онигоо бнаа. Онигоо ч юмуу болсон явдал ч юмуу бүү мэд. “Гаалийн байцаагчид даргынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр болж үнэтэй тансаг машин авч өгөхөөр шийдэж. Гэтэл нэг нөхөр “даргыг нэг ээлжинд гаргая” гэсэн санал гаргатал бусад нь ” ёстой үгүй шүү” гэж гэнэ
Updown.mn мэдээллийн эх сурвалжаа хэлнэ үү!
АТГ-ын мөрдөгч Бат Олзвой, 2015 онд гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн ахлах коиссар мөн гүйцэтгэх ажилтан Т.Баярхүү нарыг бусдыг
– эрүүдэн шүүсэн
– хилс хэрэг тохсон
– хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж
МУ– ын ЭХХШТухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шалгаж байгаа юм байна.
Эдгээр хүмүүсийг одоо нэмээд бусдыг хууль бусаар тагнаж чагнасан зэрэг ЭХХШТухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл нь шалгана.
Эдгээр хүмүүс нь гэмгүй хүмүүсийг ажлыг нь булааж авахын тулд захиалсан хүмүүст үйлчилсэн. Гэмгүй хүмүүст торгох ялыг нөгөө л Зоригын хэргийн ялласан НПГ-ын прокурор Батжаргал, СБД-ын ЭХ-ийн анхан шатны шүүгч Оюунчимэг нар нотлох баримтгүйгээр ялласан хонгилын пр, шүүгч гэдгээ л харуулсан
Бат-олзвой гэгч зандалчин бол бусдыг хэлмэгдүүлсэн ганц энэ биш. олон хүнийг захиалгаар хэлмэгдүүлсэн нөхөр. Хар тамхичин Бат-Эрдэний Баттүшигийн үеэл хулгайч бгаа юм
Хэлэмгий хүн дадамгай гэж…
Шүүхэд нөлөөлнө…гхшиг!!!. Өөрсдийгөө л барьж өгөөд бна. Бас хөөн хэлэлцэх хугацаа ч гэж!!!
АТГ- ын лээр нэр дурьдсан хүмүүс хариуцлагаас мултрахын тулд хөөн хэлэлцэх хугацааг хүлээгээд хэргийг АТГ буцаалгахгүй прокурорууд нь эсэргүүцэл бичээд бсан даа, харин. Одоо ээлжит гүтгэлэгээ явуулж өөрсдийнхөө санаархлыг бусад руу чихэж байна. Үнэн хэзээд ялдаг. Хуулийг уландаа гишгэгч нарт гишгэх газар байхгүй ээ!!!
Өө тэгж л таарна, хонгил сүлжээний новшнууд нүгэл нь нүдээрээ гарч дээ хөөрхий…
Давах болон Хяналтын шатны шүүхэд Б.Оюундэлгэр нар нь гомдол гаргахдаа ” …хэнээс хээл хахууль аваагүй, хууль зөрчсөн ямарч үйлдэл хийгээгүй, энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул цагаатгаж өгнө үү. Харин эрүүдэн шүүсэн гэх асуудлыг шалгуулахаар дүгнэснийг бүхэлд нь дэмжиж бгаа учир, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргасан вм байна лээ.