– Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
МУИС-ИЙН НОМЫН САН
09:00 цагт: “Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” хэлэлцүүлэг болно.
МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газраас ИБУИНВУ-ын Элчин сайдын яамтай хамтран англи хэлээрх эссэ бичлэгийн уралдааныг хоёр дахь жилээ зохион байгууллаа. Улаанбаатар хотын англи хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монгол Улс юугаараа алдартай байж болох вэ” сэдвийн дор зарласан тус уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
10:30 цагт:
.11:00 цагт: Ахмадуудын ТББ-уудын холбоодын төлөөллөөс “Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай” асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт: Монголын их хөгжлийн холбооноос мэдээлэл хийнэ.
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
11:40 цагт: ШИНЭ нам, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд болон бага зээлтэй, зээл аваагүй ахмадууд, тэдгээрийн үр хүүхдүүд жагсаал зохион байгуулна.
ТӨРИЙН ОРДОН
14:00 цагт: “Нийгмийн ардчилал” Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 93099444, 99629993