Ховор ангийн жагсаалтад орсон амьтныг хууль бусаар агнаж , эд эрхтнийг аймгийн төвд оруулж ирэхийг завдаж байсныг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, саатуулжээ.
Гэмт этгээдээс галт зэвсэг бүхий эд зүйлсийг хураан авч, шалгалтын ажиллагааг хийж байгаа аж. Мөн мал хулгайлах гэмт хэргийг галт зэвсэг, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж байгаа тул малчид малаа хариулгатай байлгаж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах эрх бүхий байгууллага иргэдээс төлбөртэй авч болно” гэж заасны дагуу орон байр, мал хулгайлах гэмт хэрэг , хууль бус ан агнуур болон бусад гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг 7038102, 80357272 тоот утсанд мэдэгдэж ,цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана уу хэмээн цахим хуудсаараа мэдээлжээ.
Н.БАТАА
2 comments
Энэ чинь тэгээд юу гээч амьтан юм, эрлийз нохой бишүү. Нохой гахайны эрлийз л ийм муухай юм байх байлгүй
Согоо байна.