2020-01-09 09:271min00

Автобусны буудалд тээврийн хэрэгслээ зогсоовол 20 мянган төгрөгөөр торгоно

bd17625351a5f7c98e50e96ae2b3f0e6

Автобусны буудалд хувийн машинтай хүмүүс зогсож, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан, осол гарах нөхцөл үүсгэж буй тухай гомдол иргэлээс их ирдэг. Иймд нийтийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсвол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах гэнэ.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоовол 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Цаашид автобусны камерыг ашиглан зөрчил илрүүлж, иргэд ая тухтай зорчих боломж бүрдүүлэх аж.

Мөн нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусанд суурилуулсан камерын бичлэгийг хянаж, мэдээлэл боловсруулах ажилтнууд томилсон бөгөөд замын хөдөлгөөний удирдлагын төвд ирсэн мэдээллийн дагуу өчигдөрөөс эхлэн арга хэмжээ авч буй юм байна.