2020 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хугцааны эхээр ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.