Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг томилох саналыг хэлэлцлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнд
Б.Ганбат
Г.Байгалмаа
Э.Батболд
Д.Баяндүүрэн
О.Амгаланбаатар нарыг нэр дэвшүүлжээ.
Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтлоо.