Иргэд 380 гаруй тэрбум төгрөгөө залилагч нарт алдаад байна. Тухайлбал “Жи тайм” сүлжээнд элсээд хохирсон 11 мянга гаруй иргэний 26 тэрбум төгрөгийн хэргийг энд нэрлэж болно.
Жишээлбэл залилагчид иргэдэд 10 мянган ам.доллар байршуулахад богино хугацаанд 12 мянган доллар болон өснө. Мөн долоо хоног тутам хүүгийн нэмэгдэл бодогдоно гэх зэргээр мэхэлдэг. Иргэд хууртагдаж буйгаа мэдэлгүй дотны хүмүүсээ уруу татаж оруулсаар байна. Энэ мэт урт дараалал цааш үргэлжилэнэ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад :
“Манай иргэд хялбар аргаар төгрөгөө өсгөх хүсэлдээ хөтлөгдөн нягталж шалгалгүй мэхлэгдэж байна. Залилах гэмт хэрэг үйлдэггчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд хохирогч иргэдийн ихэнх нь гэртээ хүүхдээ харан гэртээ суугаа эмэгтэйчүүд юм. Тиймээс иргэд ятгах тусам нягтлах хэрэгтэй” гэж анхаарууллаа.