Улс төрийн тухай ярианд “популист” гэдэг үг хараал мэт л сонсогддог. Энэ үгийг өдгөө бараг энд тэндгүй хэлэх болжээ. Баруунд популизмыг либерал ардчиллын гол аюул заналхийлэл болсон гэж байнга ярих болжээ. Популистуудыг бусад улстөрчөөс хэрхэн ялгах вэ, мөн популистууд нийгэмд үнэхээр аюултай юу?
Популизмын талаар мэдэх ёстой 9 гол зүйлийг нэрлэе
1. Популистууд нийгмийн үргэлж “ард түмэн”, “элит” гэж хуваадаг.
2. Ард түмний төлөөлөгчид нь өөрсдийгөө гэж үздэг.
3. Орчин цагийн популистууд даяаршлын үр дагаврын өмнө нийгмийг айдас, түгшүүрт автуулах байдлаар тоглолт хийдэг.
4. Популизм ба фашизм бол ижил зүйл биш.
5. Тод бөгөөд биелэгдэхэд хэцүү амлалт өгч байгаа бүх улстөрч популистууд биш.
6. Популистууд засгийн эрхэнд гарч ирэхэд үргэлж аймшигтай байдаггүй. Гэхдээ үргэлж л улс төрийн хямралд оруулдаг.
7. Авторитари дэглэмтэй орнуудад популизм нь магадгүй төр засагтай тэмцэх цорын ганц үр дүнтэй арга ч байж мэднэ.
8. Хэрвээ популистууд авторитари засаглалтай улсад ялалт байгуулбал тэд ардчиллыг байгуулж мэднэ. Гэхдээ байгуулахгүй ч байх эрсдэлтэй.
9. Популизм маш их тархсан. Учир нь төр засаг чухал асуудлаа хэлэлцэхийг хүсдэггүй, харин шүүмжлэлийг тэнэг зүйл, эсвэл хорон бодол санаагаараа тайлбарладаг.
meduza.io