УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ирэх сонгуулийг олон мандат бүхий томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон билээ. Уг хуулийн дагуу сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог, мандатыг УИХ-ын тогтоолоор батлах ёстой. 

Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоор тодрууллаа. 

-Сонгуулийн санал хураах өдөр хэзээ вэ? 

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байхаар хуульчилсан. Энэ дагуу сонгуулийн санал хураах өдрийг зургаадугаар сарын 24 байхаар СЕХ-ноос өргөн мэдүүлсэн. Үүнийг УИХ-аар хэлэлцэн, шийднэ.

-Олон мандаттай дүүргүүдийн мандатаас хасч, зарим аймгуудын мандатын тоог нэмнэ гэж яригдаж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган аймгууд нэг мандаттай. Харин Улаанбаатар 28 мандаттай. Нийслэлийн 28 мандатын дөрвийг нь нэг мандаттай дөрвөн аймаг руу шилжүүлэх тухай яригдаж байгаа. Гэхдээ одоогоор эцэслэн шийдээгүй байна. Яг одоогийн байдлаар 26 тойрог гэж яригдаж байна. Улаанбаатар хотын аль дүүргээс хэрхэн дөрвөн мандат шилжүүлэх вэ гэдэг дээр СЕХ тооцоо судалгаа хийж УИХ-д өргөн мэдүүлэх байх.

-Ямар зарчмаар тойрог хуваадаг юм бэ?

-Тойрог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзан үздэг. Аймаг, дүүрэг тус бүрээрээ мандатын тоогоор ойролцоо байна гэж тооцож байгаа. Түүнээс биш мандатын тоо хотод их, хөдөөд цөөн байна гэсэн зүйл байхгүй.

ikon.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн