-Өвөг дээдсийн сүнс өс хонзонгоо авч байна гэлцэж байна-
Австралид ойн түймэр дэгдсээр, олон аймшигт зургууд олон нийтийн хэрэгслээр цацагдсаар байна. Австралийн өмнөд хэсгийн оршин суугч Роуз Флетчер хэмээх нэгэн эмэгтэй шинэ оны өглөө нэгэн хачирхалтай зураг дарсан нь жинхэнэ сенсааци болж байна.
“Найдвар бүрэн тасарсан тэр л мөчид би Өмнөд далайн дээгүүр утаан дундуур нар мандаж байгаа зургийг дарсан юм. Мандаж байгаа нар утаан хананы ард цайвар туяа үүсгэж байлаа. Гэнэт л хэдхэн секундын дотор миний толгойг Аборигены далбаа орж ирсэн” хэмээн Флетчер ярьжээ.
Тэрбээр зургаа Фэйсбүүкт тавьсны дараа олон нийтийн сүлжээг агшин зуурт тархаж, олон мянган хүн сэтгэгдлээ үлдээжээ.
“Өвгөдийн сүнс ямар нэгэн юм хэлэхийг хүссэн нь илт байна”
“Үүгээр бүх зүйлийг хэлж байна. Аборигенчууд газар нутгаа арчилдаг байлаа. Австралийн Засгийн газрын гутамшиг”
Гэх мэтчилэн сэтгэгдэл үлдээжээ.
Австралийн аборигенчуудын албан ёсны далбааг 1971 онд боловсруулан баталсан түүхтэй. Энэ далбаа нь хоёр тэнцүү хөндлөн хуваасан хар, улаан өнгийн дунд алтан дугуй оршдог.
Хар өнгө нь Австралийн аборигенчуудыг бэлгэддэг бол улаан нь Австралийн хөрс болон аборигенчуудын ёслолдоо хэрэглэдэг улаан зосыг, шар дугуй нь амьдралын эхлэл, хамгааллыг бэлгэддэг нарыг дүрсэлдэг аж.
Европчуудыг Австралийн газар нутагт ирэхээс өмнө 300-700 мянган абориген 200 гаруй хэлний бүлэг, 500 гаруй овог аймагт хуваагдан амьдардаг байлаа. 1921 он гэхэд тэдний тоо 60 мянга болтлоо буурсан юм. Өнөөгийн Австралид 550 орчим мянган абориген аж төрж байгаа нь нийт хүн амын 2,7 хувь нь л гэсэн үг юм.
lifter.com.ua
19 comments
Энэ бол Англи колончлогчид Австрали уугуул иргэдийг хоморголон устгасны үйлийн үр боловсорсны тэмдэг. Хагас сая амьтад галд шатаж үхсэн нь, уугуул иргэдийг галт зэвсгээр хөнөөсөн англи цэргүүдийн сүнс адуугсны төрөл авсан ч урьдын үйлээ барж бгаа хэрэг…
Yamr teneg zyil bichdiim
Чи өөрөө тэнэг орка байна даа хөөрхий дөө
Одоо лай нь дууссан бол хүн болж төрөөд газар дэлхийгээ хайрлж тордоосой блээ
Yu ged hutsad bgaa muhar susegtei llr we zlach ochnoon hun amitad uhej humuus oron gergui bolj bhad hutsad bhinma llr chine
ок
Нийтийн үйлийн үр шүү дээ. Бас байгаль дэлхийтэйгээ буруу харьцсаны уршиг
Бурхан пин гээд ертөнцийг бүтээж чадахгүй библи дээр пин гээд дэлхийг бүтээсэн гэдэг худал тэгэж сургаж байгаа шашин луйварын шашин
Ihenh shashnuud tegej yridag bizdee gants bible deer ch bish. Bi ymar ch shashin shvtdeggvi. Bibliig nomni huwid, (americ hvmvvs zaawal unshih nomondoo oruusan bdg ym bnlee) unshij vzsen. Minii unshcan nomnuudaas hamgiin gaihaltai (oilgohod hetsvv neg ugvvlberiig oilgohin tuld hed heden udaa dawtaj unshdag xxe) nom bsn. Gexdee bidle bol bvgd zvirleleer bichigdsen nom gej sonsson ym bn. Unshaad shuud utgaar ni oilgoj bolohgvi baih shvv 🙂 ta unshij vzsen bj magadgvi, unshaagvi ch bj magad ydaj l 5-aas deesh udaa unshij vzeed dvgnelt hiigeed vzeerei 🙂
Uiddiimuu yaadiin shees chini. Garch ajil hiigeech. Bibliig 5 udaa unsh ch geh shig.
Chi tenegdee l 5 unshij bhgu yu
Бурхан пин гээд ертөнцийг бүтээж чадахгүй библи дээр пин гээд дэлхийг бүтээсэн гэдэг худал тэгэж сургаж байгаа шашин луйварын шашин
Karma iz real bitchesss
Модны хулгай байдаггүйн гай. Их нүүрстэйн гай. Модоо түлдэг байсан бол юу гэж ингэхэв.
Kkkkk
Gol ni amitad baigali suudeed bhad uhsen baasaa yariad bgan
Өрөө өөрөөсөө өшөө авч өөрийнхөө газрыг шатаасан нь өөрийнх нь мөнгөөр өөрийнх нь зээлийг тэглэхтэй адилхан утгагүй сонсогдож байна ккк
Үйлийн үр хаа ч байгаа, байгал дэлхий ч цэвэрлэгээ хийдэг, одоо энэ корона вирус хаана яаж тархаж байгааг харсан ч цэвэрлэгээ хийж, хүмүүсийн тархинл нэг юм өгч байна. Зөв амьдарцгаая.
Lalriin mongol ch gsn yalgaagvi shde