О.Баасанхүү МАХН-аас гарна гэдгээ мэдэгджээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарна гэдгээ мэдэгджээ. Гэхдээ албан ёсоор намаасаа гарах өргөдлөө өгөөгүй байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н.Энхбаяр гэдэг хүн 11 удаа намайг МАХН-аас хөөсөн. Хамгийн сүүлд Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэрэгтнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг намайг хөөцөлдөж оруулсан гэж гүтгэлээ. Би тэр заалтыг нь дэмжээгүй, тэр асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд нь ч оролцоогүй. Гэтэл намайг гүтгэсэн. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүн намайг олон удаа намаасаа явуулахыг хүсэмжилж байгаа. Тиймээс би улс төрийн шийдвэр гаргахаар болсон. Одоогоор албан ёсоор намаасаа гарах өргөдлөө өгөөгүй байна. Намаасаа гарлаа гэхэд намууд санал тавибал бодож үзнэ” гэж ярьсан талаар Ийгл.мн сайт мэдээлжээ.