Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Байшинтай айлуудыг газаар халаах ажлыг эхлүүллээ – updown.mn

Байшинтай айлуудыг газаар халаах ажлыг эхлүүллээ

Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” уриан дор Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас санаачлан монгол гэрт амьдарч буй айл өрхүүдийн гэрийг дулаалах болон байшинтай айлуудыг газаар халаах ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал 2-р хорооны монгол гэртэй 11 өрхийн гэрийг бүрэн дулаалж, дулаалгатай үүдний пинтэй болгосон байна. Харин 11-р хорооны Мандалын 4-р гудамжийг жишиг гудамж болгохоор сонгож, байшинтай 10 айлд хийн халаагуур суурилуулсан байна.

Ингэснээр иргэд гал түлж, утаа гарган агаар орчин бохирдуулахгүйн дээр ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Бид хэдийгээр сайжруулсан түлш түлж байгаа боловч энэ нь асуудлыг бүрэн шийдэх зөв шийдэл болж чадахгүй байна. Тиймээс өнөөдөр айлуудын гэрийг дулаалж, дулаалгаа сайн хийчихвэл түлш зарцуулалт багасаж, дулаан хадгалалт ихэснэ, цаашлаад эдийн засагт ч хэмнэлттэй гэдгийг иргэддээ хэлж байна.

Цаашдаа аль болох утаа гаргадаггүй халаалтын шийдлийг сонгох ёстой. Одоогоор хамгийн зөв шийдэл нь хийн халаагуур болж байна. Тиймээс бид дүүргийнхээ төсвөөс багахан мөнгө гаргаад эхний 10 айлыг утаанаас салгаж байна. Гэхдээ эхний ээлжийн угсралтын зардлыг бууруулахгүй бол нийтийн хүртээл болгоход бага зэргийн хүндрэл гарахаар байна. Ямартай ч бид ийм шийдэл байж болох юм гэдгийг харуулахыг зорьж байна” гэсэн юм.

Мөн Сонгинохайрханчууд 2, 8, 42-р хорооддоо гэр байшингаа хэрхэн дулаалах, түлшнээс татгалзаж дулааны өөр эх үүсвэр сонгох бол юун дээр анхаарах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх мэдээллийн төвийг “Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-тай хамтран байгуулжээ.

 

3 thoughts on “Байшинтай айлуудыг газаар халаах ажлыг эхлүүллээ

  1. Unen 2020-01-09 18:03 at 18:03

    Tegeed tonog töhöörömj suuriluulah une,1ballonaar heden ödör ajillah geed tehnik tehonlogio todorhoi taniltsuulj boldogui jmuu.

    Хариулах
    1. хэлмээр санагдав 2020-01-12 00:27 at 00:27

      даварцан ац вэ өөрөө бодож олооч

      Хариулах
  2. Нэргүй 2020-01-10 15:59 at 15:59

    Yayaya manaihan mash hariutslagagui humuus shuudee gazaa neej orhichood tamhi tataad ger orontoigoo delberched busdiig buruutgahaasaa ch siihgushde ugn bol mash heregtei shiidel solongosd gehed lav bair jijig oron suuts gaziin shugam ni gaduur ni yvj bdg tgle gd ayul gardgu hun bolgn bolgoomjtoi engiin hereglee ni bolchihson mgld gaz nevtruulvel hesegtee l end tend delbe2 yvtsgaah bhda yg saijruulsan tulsh shg

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн