Шороон замд мотоцикл онхолдож, хүний амь нас эрстжээ

2020-01-07 10:43
mototsikl

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020 оны 01-р сарын 06-ны өдөр  нийт 205 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс 152-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон мэдээлэл байна.

Тодруулбал өчигдөр өдрийн /2020.01.06/ 17.20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг “Улаан-уул” гэх газар шороон замд Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 33 настай, эрэгтэй, Ж нас барсан байна. “Улаан-Уул” гэх газар нь сумын төвөөсөө зүүн тийш 7 км-т байдаг аж.

Тээврийн цагдаагийн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Н.БАТАА

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй