Дэлхийн хамгийн өндөр настай хүн 117 насны төрсөн өдрөө Японы өмнөд хэсэгт орших өндөр настнуудын асрамжийн газарт тэмдэглэлээ. Кейн Танакагийн төрсөн өдрийг найз нөхөд, төрөл төрөгсөд нь зохион байгуулсан байна.
117 настай эмэгтэй төрсөн өдрийнхөө бялуунаас хэрчмийг амсаад “Амттай байна. Дахиад жаахныг идье” хэмээн инээмсэглэн хэлсэн гэнэ. Ийнхүү тэрбээр Гиннесийн амжилтын номонд манай гарагийн хамгийн өндөр настай хүнээр тодорсон байна.
Танака нь 1903 онд дутуу төрсөн. 1922 онд Хидэо Танакатай гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэдтэй болж, тав дахь хүүхдээ өргөж авсан байна.
Танакагийн нас нь Японы хүн ам эрчимтэй хөгширч, төрөлт буурч байгааг бэлгэдэж байгаа юм. Японы хүн ам зүйн энэ үзэгдлээс болоод ажиллах хүчний хомсдолд орж, ирээдүйд тус улсын эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байна. Өнгөрсөн жил л гэхэд Японд төрсөн хүүхдийн тоо 5,9 хувиар буюу 900 мянгаар буурчээ.