Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 663,6 сая төгрөгийн арилжаа хийжээ

2020-01-06 11:14
200106 хөрөнгийн бирж

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 633,627,602 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 52 компанийн 4,243,945 ширхэг хувьцаа 633,627,602 төгрөгөөр арилжаалагдсан байна.

 

 

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№ Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн

2020 оны 1 дүээр сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,666,684,969,708 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 19511.49 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ