Цусны сахар ихэсдэг хүмүүст зориулсан зөвлөмжийг оруулж байна.
Цусны сахарын хэмжээ ихссэнийг илтгэх шинжүүд:
Гурван гол шинж тэмдэгт:
-Олон удаа шээх,
-Ам цангах,
-Хоолны дуршил нэмэгдэх
Ерөнхий шинж тэмдэгт:
-Турах
-Ядрах
-Идсэний дараа нойрмоглох
Бусад шинж тэмдэгт:
Нүд бүрэлзэх, бэлэг эрхтэн орчим загатнах, хэл бамбайх, гар болон хөл чимчигнэх, арьсны халдварын шинж тэмдгүүд ажиглагдана.
Чихрийн шижинтэй хүмүүс дараах зүйлсийг анхаарч дэглэм болгоорой.
-Зөв хооллох – Тогтсон цагуудад, илчлэг өндөртэй хооллох. Хоногийн хоолны нийт илчлэгийн 50–60% нь нүүрс уснаас, 15–20% уургаас, 25%-ийг тосноос авахыг зөвлөж байна.
-Идэвхтэй хөдөлгөөнтэй байх – Идэвхтэй хөдөлгөөн хийснээр систолын даралт дунджаар 7.4 ммМУБ, диастолынх 5.8 ммМУБ даралтаар буурдаг. Диастолын даралт 5.8 ммМУБ буурахад цус харвалт 35-40%, зүрх судасны өвчний эрсдэл 20-25% буурна.
-Тамхинаас татгалзах – Тамхи татах нь зүрх судасны өвчний эрсдэлийг ихэсгэдэг. Мөн чихрийн шижин өвчний хүндрэл үүсгэх эрсдэлийг ихэсгэдэг ба чихрийн шижингийн хүндрэлийн үед гардаг шинж тэмдгүүдийг идэхжүүлдэг.
-Архи согтууруулах ундаанаас татгалзах – Архи уусны дараа 8-12 цагийн турш цусанд сахарын хэмжээ буурдаг. Цочмог хүндрэлүүд нь архины хэтрүүлэн хэрэглээтэй холбоотой. Цусны триглицеридийн түвшин ихэсгэдэг. Жингээ хасахыг хүсвэл архи уухгүй байх нь хамгийн сайн.
Чихрийн шижингийн эрсдэлтэй хүнд дахин сануулахад:
• Эрүүл, зохистой хоол ид.
• Хангалттай илчлэгтэй хоол ид.
• Тохирсон цагуудад тогтмол хооллоорой.
НЭМҮТ