“Microsoft” компани 1 дүгээр сарын 14-нээс “Windows 7” үйлдлийн системийн дэмжлэгээ зогсоох аж. Тус үйлдлийн систем гарснаас хойш 10 жил өнгөрчээ хэмээн компанийн цахим хуудаст цохон тэмдэглэжээ.
“Windows 7” үйлдлийн системийн техникийн дэмжлэг, программ хангамжийн шинэчлэл нь зогсож байгаа хэдий ч энэ үйлдлийн систем дээр ажилладаг компьютерүүд ажиллахаа болино гэсэн үг биш болохыг “Microsoft” компани цохон дурджээ. Үүнээс гадна энэхүү хуучирсан үйлдлийн системийн хэрэглэгчдэд шинэчлэл хийгдэхгүй бөгөөд системийн аюулгүй байдал хангагдахгүй юм байна. Энэ нь вирустах болон программ хангамжинд хор хөнөөл учруулах эрсдэлийг нэмэгдүүлэх аж. Үүнтэй холбоотойгоор “Windows 10” үйлдлийн системд шилжихийг компани хэрэглэгчдэд зөвлөсөн байна.