Якутын Уолб Таттинский улус суурингийн Михаил Боппосовын нэр шинэ жилийн баярын өмнөхөн хэвлэлүүдээр хэд хэдэн удаа гарч байгаа юм. Хэнээр ч заалгаагүй, төрөлхийн уран гартан тэрбээр дорнын зурхайгаар шинэ онд хулгана жил гарч байгааг тохиолдуулан аргалаар хулганын баримал урлажээ.
Якутын жавар хамаг юмсыг хөлдөөх чадвартай тул энэ баримал дээр насанд хүрсэн хүн ч гарч зогсож болохоор бат бэх болсон гэнэ. Боппосов өмнө нь гурван тоорой, алтан залаат азарган тахиа, хоёр метр кобра могой, хөтөлгөөтэй морьд, луу, янгир, мөн сармагчингуудтай хэд хэдэн дал мод зэргийг урлажээ.
Харин 2020 оны шинэ жилийг угтаж, хоёр сандал урласны нэгэн дээр нь цадталаа идсэн хулгана суулгажэ. Хоёр дахь сандал нь хоосон болохоор хүссэн хүн бүр сууж, зургаа авахуулж болно. Боппосов ажлаа 12 дугаар сарын дундуур эхэлж, 28-нд гэхэд бэлэн болгожээ.