Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2019 онд Зар сурталчилгааны тухай хууль зөрчиж, хуулиар хориглосон зар сурталчилгаа түгээсэн долоон аж ахуй эрхлэгчид 31 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Эмэгтэйчүүдийн зарим хувийн эмнэлэг нь өөрсдийн фэйсбүүк хуудсаараа эмэгтэйчүүдийн эмчилгээнд 100 хувь үнэ төлбөргүй орох азтан шалгаруулах, өөрийн эмчилгээний үр дүнг мэсгүй, өвдөлтгүй, зовиургүй эмийн бус аргаар эмчилнэ гэх байдлаар сурталчлах, эмчилгээнийхээ үр дүнг урьдчилан амласан сурталчилгаа явуулсан, мөн архи, согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүрүүд бэлэгтэй урамшуулалтай худалдаа зарлаж байна гэх зэрэг зар сурталчилгааг түгээсэн зөрчлүүд гаргасан байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хүрээнд зар сурталчилгааг түгээж, бүтээж, захиалж байхыг аж ахуй эрхлэгчдэд анхааруулж байна.
ӨРСӨЛДӨӨНИЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
1 comment
Ха ха ха хэдэн зуугаараа байхад бүтэн жилийн хугацаанд 7-хонг нь торгож байдаг…
Би хэлдэгшдээ энэ газрыг татан буулгаа гэж…