Эдүгээгээс яг 20 жилийн өмнө буюу 1999 оны 12 дугаар сарын 31-нд Оросын төрийн тэргүүн Борис Ельцин ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ зогсоож байгаагаа зарлаад, Засгийн газрын тэргүүн Владимир Путиндээ бүрэн эрхээ шилжүүлсэн аж.
Ельцин иргэддээхандаж хэлсэн үгэндээ цагаасаа өмнө Ерөнхийлөгчийн суудлаасаа бууж байгаагаа зарласан. Тэрээр түүхийн ердийн үйл явцад саад болох ёсгүй, энэ улсад Ерөнхийлөгч байх чадвартай хүчтэй хүн байгаа гэдгийг мэдэгдсэн. Орос орон шинэ мянгандаа шинэ хүмүүстэй орох ёстой гэдгийг Ельцин тэмдэглэсэн юм.
Путиныг Ельцин зөв шийдвэр гаргах чадвартай, либерал шинэчлэлийг эхлүүлэх гол нуруутай хүн гэж харжээ.
Ингээд 2000 оны дөрөвдүгээр сарын 5-нд Оросын анхны Ерөнхийлөгчид тэтгэврийн дэвтэр, Хөдөлмөрийн дайчны тэмдгийг нь гардуулсан гэдэг.
https://sm-news.ru/