Өнөөдөр Сэлэнгэ аймагт бага оврын онгоц газардсан байна. ИНЕГ болон Зам, тээвэр хөгжлийн яамны саналыг хүлээн авч ирэх сарын 25-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төвд онгоц буулгахаар болсон байна. Уг онгоц нь 9 хүний багтаамжтай бөгөөд долоо хоногт гурван удаа нислэг хийх гэнэ.
Энэхүү онгоц буух талбайг бэлтгэхдээ хуучин онгоц бууж байсан талбайгаа ашиглан зассан бөгөөд хөрөнгө мөнгөний асуудлыг аймаг өөрөө шийдвэрлэж, инженер техникийн асуудлыг ИНЕГ-аас зохион байгуулан ажиллах гэнэ. Улаанбаатар хот хүртэлх авто замын асуудал хүндрэлтэй байгаа энэ үед, тэр дундаа Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр энэхүү алхмыг хийж байгаа ажээ.
Эрүүл мэндийн салбарт яаралтай тусламж дуудах, хүнд өвчтөнийг тээвэрлэх үед уг онгоцыг захиалан ирүүлэх боломжтой юм. Нислэгийн үнэ тарифын тухайд ИНЕГ-аас тодорхой үнэ тогтоох юм байна.