Ирэх сараас амжиргааны түвшин харгалзахгүй хүүхдийн мөнгө олгоно

2019-12-31 09:44
mungu_700

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол гарсантай холбоотойгоор Засгийн газраас журам баталсан байна.

Журмын дагуу иргэд 2020 оны нэгдүгээр сараас эхлээд аймаг, дүүргийнхээ нийгмийн ажилтанд хүсэлт гаргавал тухайн сараас нь эхлэн хүүхдийн мөнгийг олгох юм байна. Ингэхдээ амжиргааны түвшин тооцдог босго оноог харгалзахгүй олгох болсон аж.

Өнөөдрийн байдлаар албан ёсоор нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгож байгна. УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталсан гэнэ.