Үйлчилгээний газар, сүлжээ дэлгүүрүүд Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд хэрхэн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна

Номин супермаркетын салбар дэлгүүрүүд: Арванхоёрдугаар сарын 31 болон нэгдүгээр сарын 1-нд ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-22:00 цагт ажиллана.

Оргил худалдааны төвийн салбарууд: Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар дэлгүүр 09:00-20:00 цагт ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын ордон дахь салбар амарч, бусад салбар 10:00-22:00 цаг ажиллаж, нэгдүгээр сарын 2-нд бүх салбар амарна. Харин 3-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээ дэлгүүр: Баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-00:00 цагт ажиллана.

-Миний сүлжээ дэлгүүр: Арванхоёрдугаар сарын 31-нд Норжин, Минж, Салхит, Зайсан, Хархорин, Далай ээж, Торгоны зам, Хорооллын эцэс салбар 09:00-22:00 цагт ажиллах бол бусад салбар 09:00-23:00 цагт ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд Миний дэлгүүрийн бүх салбар 09:00-15:00 цагт ажиллаж, 2-ноос хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.

-Экстра орос худалдааны төвАрванхоёрдугаар сарын 31-нд 09:00-17:00 цагт ажиллаж, нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-ноос хэвийн цагийн хуваариар буюу 09:00-19:30 цагт ажиллах юм.

Хар хорин худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-н, Нэгдүгээр сарын 1-2-нд амарч, 3-наас хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-Бөмбөгөр худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-20:00 цагт ажиллаж, нэгдүгээр сарын 1-2-нд амарна. Нэгдүгээр сарын 3-наас хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.

Барс худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-14:00 цагт ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарч,  1.2-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Нарантуул худалдааны төвАрванхоёрдугаар сарын 31-нд ердийн цагийн хуваариар ажиллаж, нэгдүгээр сарын 1-3-нд амарна. Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.

Нэгдүгээр сарын 1-нд улс орон даяар СОГТУУРУУЛАХ УНДАА-ны төрлийн зүйл ЗАРАХГҮЙ тул түүгээр үйлчилдэг үйлчилгээний газрууд амарна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн