2019-12-27 09:491min00

Францын төмөр замчид ажил хаялтаа үргэлжлүүлж байна

02

Францын Үндэсний төмөр замчдын нийгэмлэгийн (SNCF) жолооч нарын 40 орчим хувь нь Зул сарын баярыг үл харгалзан ажил хаялтаа үргэлжлүүлсээр байгаа талаар France Presse агентлаг мэдээлжээ.

Тэтгэврийн шинэчлэлийн эсрэг хийгдэж буй ажил хаялтад нийт машинистуудын 42.1 хувь, хянагчдын 24 хувь диспетчерүүдын 13.8 хувь нь оролцож байгаа гэнэ. Пүрэв гарагт /2019.12.26/  TGV хурдны галт  тэрэгний 50 хувь, Тransilien маршрутын  галт тэрэгний 20 хувь , орон нутгийн  галт тэрэгний 40 хувь  нь ажилласан гэж  тус нийгэмлэгийн Твиттер хуудаст мэдээлэгджээ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй