– Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

10:00 цагт: Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгэх болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ. Утас: 92118822

“HOLIDAY INN”

11:00 цагт: НИТХ, НЗДТГ, НЭМГ, ЦССҮТ, МУЗН хамтран “Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд нийт 318 цусны хүндэт донор байдаг бөгөөд тус арга хэмжээний хүрээнд бусдын амь, эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн 35 цусны донор иргэнийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Утас: 90080806

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс зохион байгуулж буй “Сэргээгдэх эрчим хүчний ѳнѳѳгийн байдал, санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 89191967, 350002

ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР

11:00 цагт: Мал тооллогын 2019 оны урьдчилсан дүнг танилцуулна. Утас: 91100461

“УЛААНБААТАР” ЧУУЛГА

13:00 цагт: НЗДТГ, НЭМГ-аас “Шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан” шалгаруулах арга хэмжээ болно. Утас: 90080806

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

14:00 цагт: .

МУИС-ИЙН ШИНЭ НОМЫН САН

16:00 цагт: “Монгол орны биологийн олон янз байдал” цуврал бүтээлийн нээлт болно. Утас: 98100148

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн