Эрдэнэсийн санд археологийн хосгүй үнэт олдворыг шилжүүлэн авсан байна.
Тодруулбал, Улаанбаатарын Их сургуулийн археологичид 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаараа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь “Гол мод-II”-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг олж илрүүлснийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимд байршуулжээ.
Энэхүү “Гол мод-II” Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн “Археологи” сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ын нэг хэмээн зарласан байна.
Эрдэнэсийн сан дахь эдгээр үзмэрийг иргэд үзэх нь нээлттэй бөгөөд үзэх хүсэлтээ Монголбанканд буюу энэ хуудсаар / https://www.mongolbank.mn/museumrequest.aspx / дамжуулан гаргаж, бүртгүүлэх боломжтой.