Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
Бага насны хүүхдийг өндрөөс унаж бэртэхээс сэргийлэх чиглэлээр:
-Цонх, тагт, салхивчинд зориулалтын хамгаалалт хийлгэх,
-Цонх, тагт, салхивчны дэргэд хүүхдэд авирах боломжтой ор, сандал болон бусад эд зүйлсийг байршуулахгүй байх,
-Бага насны хүүхдэд цонх, тагтыг онгойлгох боломжгүй зориулалтын түгжээгээр түгжих,
Ахуйн хүрээний осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Халуун тогоотой хоол, цай, буцалсан усыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
Гэрийн орчинд зуух, пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийх,
Өрхийн хэрэглээнд газ, хийн түлш ашигладаг бол хий алдалтаас урьдчилан сэргийлэх мэдрэгч, дохиолол суурилуулах,
Цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, шаардлагатай тохиолдолд хамгаалалт хийх,
Хүүхдийн гар хүрэх газарт хутга, заазуур, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлсийг байрлуулахгүй байх,
Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Бага насны хүүхдийг явганаар авто замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гаргахгүй байх, заавал гараас нь хөтөлж ногоон гэрлээр, цагаан гарцаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх,
Бага насны хүүхдийг автомашинтай замын хөдөлгөөнд оролцуулахдаа хүүхдийн насанд тохирсон зориулалтын суудал өндөрлөгч, суудалд суулган хамгаалах бүсийг зүүж хэвших,
Унадаг дугуй, скүүтэр, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсгөж сургах, авто замын хажууд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлэв.
Нийслэлийн түргэн тусламжийн төв