ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Мерси Кор” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Венди Гаэйтийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцсон юм.
Хамтын ажиллагааны хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм.
Уг систем Монгол Улсын хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн малчин, иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.
Цаашид системийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангах зорилгоор мэдээллийн сан, программ хангамжийн эх кодыг нөөцлөх, нөөц сервер үүсгэхэд зориулж ашиглах компьютер, цахим мэдээлэл хадгалах төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Онцгой байдлын ерөнхий газар