Сүхбаатар аймагт 57 настай эрэгтэй болон 6 настай эмэгтэй хүүхэд “Приус-20” загварын автомашинтай гараад цасанд сууснаас хойш нэг хоногийн дараа олжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас Сүхбаатар аймгийн чиглэлд арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд иргэн Б /57 настай, эрэгтэй/, Н /6 настай, эмэгтэй/ нар “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг уг өдрийн маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 2 алба хаагч, ар гэрээс нь 1 иргэн, 1 автомашинтай, нийт 3 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20:50 цагт Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас сураггүй болсон хоёр иргэнийг автомашинтайгаа цасанд суусныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ