Сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай.
Тэгвэл хоёр ч яамны төрийн нарийн бичгийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн нарын ажлаас нь чөлөөлжээ.
БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы хувьд 2020 оны сонгуульд бэлтгэж, ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж байгаа бол БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэлийн хувьд ОХУ-д суух Элчин сайдаар томилогдохоор яригдаж байгаа. Тиймээс ийнхүү төрийн албанаасаа чөлөөлөгдөж байгаа аж. Харин ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэнгийн хувьд яагаад ажлаа өгсөн нь тодорхойгүй ч 2020 онд сонгуульд нэр дэвших горьдлого байж болно хэмээн хардаж буй юм.
Сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ээс өмнө төрийн жинхэнэ албан хаагч л ажлаасаа чөлөөлөгдөх зохицуулалттай. Төрийн жинхэнэ албан хаагчид төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан болон төрийн өмчит компаниудын удирдлагууд багтах юм.
4 comments
Нарийн даргаас бүдүүн дарга болж дэвших нь л дээ
Orost suuh elchin said tomilogdson sh dee. Ingej hudal medeelel bichihee bolimoor yum. Bayarsaihaniig hen songoh ve songuulid. Ajildaa tentsehgui huuhen geed zunduu bichee biz dee.
Ард түмэн сонгох байлгүй дээ. Боловсрол бас ард түмний төлөө гэх сэтнэо байвал.. даанч итгэл алга даа.
Энэ эдийн шуналтай Бенз Баярсайхан гэж хүүхэнийг хэн ч сонгохгүй ш дээ. Яам ашгүй ажилаа авч зайлуулах гэхээр шүүхдээд явдаг. Игль тв хөөж гаргаад шүүхдээд хүүхэд гаргаад лай болж болж нэг юм салсан. БЯ ашгүй нэг сайшаан зайлууллаа. Цогзолмаа дарга бүр ТВ хэлсэн ш дээ. Бүтэхгүй шуналтай хүүхэн.