Энэ сарын 23-24-ний өдрүүдэд “HRD Korea” байгууллагын дарга, менежер, “K-Star” төслийн төслийн менежер мужаан, өрөг, сантехникийн эксперт багшийн хамт “Монгол ур чадвар-2019” багийн амжилт болон сайжруулах шаардлагатай зүйлсийг дүгнэн ярилцахаар хоёр хоногийн сургалтыг зохион байгуулж байна.
ХНХЯ-ны МБСБХЗГ-ын дарга А.Халиунаа хурлыг нээж, 2019 онд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын багийн гагнуурын мэргэжлийн амжилтыг онцолж, дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.
Сургалтын үеэр “K-Star” төслийн менежер “Монгол ур чадвар тэмцээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”, “Монгол ур чадвар баг-2019”-ыг хариуцан ажилласан МБСТ нь “Казаны тэмцээн дэх “Монгол ур чадвар” багийн оролцоо, SWOT шинжилгээ, “HRD Korea”-тай хийх дараагийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, мужаан, өрөг, цахилгаан гэсэн гурван мэргэжлийн үндэсний тэмцээний даалгавар боловсруулах кэйс ажиллалаа.
Сургалтын үр дүнд “Монгол ур чадвар тэмцээн-2020”-ын товыг гаргаж, “Дэлхийн ур чадварын тэмцээн-2021”-д “HRD Korea”-тай ямар байдлаар хамтран ажиллах, хэрхэн яаж бэлтгэл хийх зэрэг асуултуудын хариулт тодорхой болох юм байна.
ХНХЯ